Чинийх

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй их зүйлийг бүтээж чадна

"ҮХЭЖ ҮЛ БОЛНО-ЧИНГИС ХААН" МУСК

2009-09-06 03:37

"ҮХЭЖ ҮЛ БОЛНО-ЧИНГИС ХААН"

Тэмүүжинд Н.Төмөрбаатар гоё тогложээ

Л.Эрдэнэбулган гуайн хэдэн жил яригдаж хийгдсэн "Үхэж үл болно-Чингис хаан" киног үзсэн юм. Киноныхоо хувьд сайн кино болсон юм шиг санагдсан шүү. Зураг авалт, дүрийн сонголт, жүжигчдийн чадварлаг тоглосон байдал, хөгжим гэх мэт.

Харин түүхийн хувьд ганц нэг гуйвуулга орсон байна лээ. Уг нь монголчууд өөрсдөө хийсэн юм чинь түүхээ бариад хийсэн бол гоё байхгүй юу. Тэртэй тэргүй гадаадынхан дандаа л манай түүхийг гуйвуулдаг.

Жамухын дүрд Цэрэндагва гуай тогложээ

Бөртэ үжин

Хошин шогийнхныг хүн инээлгэхээс өөр юманд маруухан гэж бодож байсан чинь алдаа байжээ. Бөртэ үжинд Одончимэг гавъяат чадварлаг тоглосон байна лээ шүү. Нүд нь бүлтэгнэж, нулимс нь цийлэгнээд яг нэг зовсон эмэгтэйн дүр ээ...

Бас нялх Сэнгүмийн дүрд Дэмидбаатар тоглосон нь зохисон гэж...

Хулан хатан

Тэрбээр энэ кино дээр Мэргидийн өшөө авахаар Чингис хааны хатан болж байгаагаар туссан байна лээ. Чингисийн араас хутгалж ч байх шиг. Нууц товчоонд уг нь өөрөөр гардаг шүү дээ.

Мөн Зүчийг мэргидүүдээс олсон гээд улайн цайм хэлсэн.

Ван хаан Тоорил

Боорчи суух гэж байгаа эмэгтэйтэйгээ. Даан ч аймаар эмгэнэлтэй явдал болсон.

Сачи бэхи Боорчийн амьдралыг орвонгоор нь эргүүлж орхиод тэнэж тэнэж эцэстээ өөрөө Чингис хаанд бууж өгч амь гуйгаад цаазлуулсандаа хөөрхий...

 13 дугаар зууны хүнд үеийн тухай, үхэх эрхгүй Монгол Улсынхаа төлөө зүтгэх түүхэн үүрэг хүлээсэн Тэмүүжиний тухай, нөхөрлөл дайсагналын тухай, хайр сэтгэлийн тухай энэ кинонд өгүүлнэ. Гэхдээ надад зохиол нь тааруухан байсан юм шиг санагдлаа.

 

 

 

 

Ангилал : Монгол кино | Нийтэлсэн : Нямka | Уншсан (2922) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. enhee :
    2010-03-15 23:32

    ene kinog bvren bvtneer tawij ogooch vzie ih goe kino ym shig baina guij bna shu

  2. Orgil :
    2009-12-28 23:38

    Ene kinog Tengis kino theatre d uzsen sain kino bolson bnlee odoo gadaadaas kino uzeh geheer bolohgui um tanaih dahiad kino goo nemeed bgarai huleegeed l bgashuu!!

  3. Amara :
    2009-09-06 22:48

    Ene kinog uziildaa. Mongold bsan bol uzchihl bailaa. Tanaihan chin gadaadad bga bid heded guur boldii shuudee. Za Amjilt

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл