Чинийх

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй их зүйлийг бүтээж чадна

Хамгийн муухай төрхтэй амьтад (photo)

2010-08-17 04:36


Эгдүүтэй амьтдыг хүн бүр өөрийн эрхгүй хайрладаг. Харин эгдүүцэл төрүүлэм муухай царайтай амьтдыг хайрлан тэжээх хүмүүс цөөнгүй байх юм. Муухай болохоор тэднийг хүмүүс бараг мэддэггүй. Бид энэ удаад Та бүхэндээ хамгийн царай муутай амьтдыг танилцуулж байна. Муу, муухай ч тэд амьтай, голтой амьтан л юм даа.

  • Африкийн бодон гахай Африкт орших гахайн аймгийн нэгэн төлөөлөл нь африкийн бодон гахай юм. Урт нь 0.9-1.5 метр, хүндийн жин нь 50-150 кг байдаг байна. Түүний соёо хамгийн уртдаа 23 см хүртэл ургах боломжтой, ёзоор нь 4.5 см, өргөн нь 2.5 см хос соёотой гэнэ. Африкийн бодонгийн наслалт нь 15 жил, хээлээ тээх хугацаа нь 5-6 сар байх бөгөөд жилд хоёр удаа төллөх боломжтой. Нэг удаадаа ойролцоогоор 2-4 тоорой гаргадаг байна.
  • Бөмбөлгөн загас Австрали, Тасманийн арлын усны гүнд нутагладаг уг загас нь тэр бүр хүмүүст харагддаггүй бөгөөд сүүлийн үед устаж үгүй болох аюулд өртөөд байгаа билээ. Этгээд төрхтэй энэ загас нь бусад төрлийн загастай адилгүй, сэлүүр ч үгүй бөгөөд далайн түвшнээс доош хэд дахин их даралттай гүн усанд амьдардаг байна. Биеийн жин багатай нь түүнийг булчингаараа биш далайн усны энерцээр явж идэш тэжээлээ олоход нь тусалдаг.
  • Нүцгэн сохор номин Зүүн Африкийн хуурай халуун бүсийн хэсэгт нутагладаг мэрэгчдийн аймгийн нэг төлөөлөл нь нүцгэн сохор номин юм. Урт нь 8-10 см, жин нь ердөө 30-35 грамм байдаг байна. Тэд 75-80-уулаа нэг сүрэг болон амьдардаг ажээ.
  • Чонон аалз Энэхүү аалз нь олон төрөл байдаг. Биеийнх нь хэмжээ нь 1-30 мм, гурван мөр болсон найман нүдтэй, уг нүднүүд нь доод талдаа жижиг дөрөв нь, дунд талынх нь том, дээд талынх нь дунд зэргийн хэмжээтэй гэсэн байрлалтай учраас харах хүрээ нь маш сайн.
  • Чонон аалз Энэхүү аалз нь олон төрөл байдаг. Биеийнх нь хэмжээ нь 1-30 мм, гурван мөр болсон найман нүдтэй, уг нүднүүд нь доод талдаа жижиг дөрөв нь, дунд талынх нь том, дээд талынх нь дунд зэргийн хэмжээтэй гэсэн байрлалтай учраас харах хүрээ нь маш сайн.
  • Сфинкс муур Сфинкс буюу Канадын үсгүй хэмээн нэрлэгддэг энэхүү муур нь үсгүй муурын үүлдрийн ховордсон төлөөлөл нь юм.
  • Сфинкс муур Сфинкс буюу Канадын үсгүй хэмээн нэрлэгддэг энэхүү муур нь үсгүй муурын үүлдрийн ховордсон төлөөлөл нь юм.
  • Махчин чөтгөр загас Задгай тэнгисийн энэхүү махчин загас нь сонин хэлбэртэй толгойтойгоос гадна бусад махчин загаснаас илүү урт хошуутай. Хагас ээрүүл хэлбэрийн биетэй энэ махчин загас хамгийн уртдаа 3.3м, жин нь 159 кг хүрдэг байна.
  • Аеэ Аеэ Мэрэгч шиг урт шүдтэй, дунд хуруу нь маш урт энэхүү амьтан нь Мадагаскарт байдаг.
  • Эрэгчин далайн заан Энэхүү амьтан нь маш том бөгөөд дотроо хойт зүгийн, өмнө зүгийн гэсэн хоёр төрөл байдгаас хамгийн муухай царайтай амьтанд хойд зүгийн тэр дундаа эрэгчин далайн заан нь оржээ. Тэд амьдарлынхаа 80 гаруй хувийг далайд өнгөрөөдөг бөгөөд бусад далайн хөхтөн амьтныг бодвол хамгийн удаан буюу 100-аас илүү минут байж чадна. Эрэгчин далайн заан нь эмэгчнээсээ илүү том бөгөөд дунджаар 5 метр урт, 2700 кг жинтэй байдаг. Одоогийн байдлаар бүртгэгдээд буй хамгийн том нь 6.9 метр урт, 5000кг жинтэй ажээ.
  • Тасманий чөтгөр Австралийн өмнөд хэсгээр тусдаа байрлах арал муж Тасман нь байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт сайхан байгаль орчинтой ба ховор амьтан, ургамлаар элбэг бөгөөд зөвхөн энд байх махан тэжээлтэй уутат амьтныг Тасманы чөтгөр хэмээн нэрлэдэг ажээ. Энэхүү амьтны эр нь дунджаар 65.2 см өндөр, 25.8 см урт сүүлтэй, 8кг жинтэй бол эм нь дунджаар 57 см өндөр, сүүлнийх нь урт 24.4 см, 6кг жинтэй байдаг байна.
  • Одон хамарт сохор номин Энэхүү амьтан нь чийглэг нам дор газар байдаг бөгөөд хошуун дээрээ 11 ширхэг хүртэхүйн дайвар эрхтэнтэй. Нас бие гүйцсэн одон хамарт сохор номин нь 15-20 см урт, дунджаар 55 грамм жинтэй 44 ширхэг шүдтэй байдаг.
  • Алмикүи Кубын Соленодон ч гэж нэрлэдэг энэ амьтны талаар ихэнх хүмүүс сонсоогүй байж магадгүй. Учир нь Кубад л байдаг хортой шүлстэй энэхүү хөхтөнг судлаачид 1861 оноос хойш ердөө 36 ширхгийг нь л барьсан байна.
  • Урт хамарт сармагчин Бусад төрлийн сармагчинг бодвол харагдах байдлаараа эрс өөр энэхүү сармагчинг урт хамарт сармагчин хэмээн нэрлэдэг. Хамрынх нь урт нь дунджаар 17,78 см ажээ. Эр нь дунджаар 24 кг жинтэй, 74 см өндөртэй, 75 см сүүлтэй байдаг бол эм нь 60 см өндөр, 12 кг жинтэй байдаг байна.
  • Аеэ Аеэ Мэрэгч шиг урт шүдтэй, дунд хуруу нь маш урт энэхүү амьтан нь Мадагаскарт байдаг.


Ангилал : Дэлхийн хамгийн хамгийн | Нийтэлсэн : Нямka | Уншсан (1465) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг